Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.2 хувьтай байна
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 18, II тунд 30, III тунд 171, IV тунд 207, нийт 423 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.2 хувь байна.


















