Иргэд сар шинийн бэлтгэлээ базааж эхэлжээ
Хэдийгээр сар шинийн баярыг нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч гэсэн иргэд сар шинийн бэлтгэлээ базааж эхэлжээ. Амралтын өдрүүдэд томоохон зах худалдааны төвүүд хөл хөдөлгөөн тасрахгүй. Мөн цахим орчин хөгжсөн өнөө үед зарим иргэд гэрээсээ сар шинийн бэлтгэлээ базааж байна. Сар шинийн үзэсгэлэн худалдаанууд дэлгэгджээ. Иргэд үзэсгэлэн худалдаануудыг сонирхож, хямдралтай үед нь бэлтгэлээ базааж байгаа аж.



















