Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт живжээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон тухай дуудлагыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч 45 настай Э /эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байжээ. Автомашины жолооч аюулгүй гарсан байна.

















