Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах зориулалттай инженерийн байгууламж болох Туул голын үерийн хамгаалалтын даланг нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нурааж байгаа. Захирамж нь зам тавих юм. Тус замыг тавих явцдаа Улаанбаатар хотын оршин суугчдын аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, үерийн хамгаалалтын даланг аюултай түвшинд хүртэл намсгаж бүтцийг өөрчилж, нурааж байна. Энэ асуудалд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргаж хариуцагчаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазарыг татаж өгөөч гэж зараг үүсгэж байгаа. Долоо хоногийн хугацаанд энэ асуудалд хэрэг үүсгэх эсэхийг шийднэ.