Сибириэс Калифорни хүртэл: Дэлхий шатаж байна
Жил бүр л ойн түймэр гарч байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд ойн түймэр илүү өргөн цар хүрээг хамарч, ойр ойрхон гардаг болсон гэж шинжээчид өгүүлж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд л Оросоос АНУ хүртэл, дэлхийн өнцөг булан бүрт ойн түймэр асар их талбай, мод сүйтгэж байгаа юм. Сибирьт ой модонд асар их хохирол учирсан бол Калифорнид алт хайгчдын түүхэн суурин түймэрт өртөн шатжээ.



















