ШУУД: Шинээр 541 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 541 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 48 642 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт, байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1306 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 40 900 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 207 болж байна.


















