ШУУД: Ажлын байрыг дэмжих зээл бол халамж, тэтгэмж биш
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Найман долоо хоногийн хугацаанд 1.1 их наяд төгрөгийн зээл гарсан. Ажлын байрыг дэмжих хүрээнд 673 тэрбум төгрөгийн зээл гарлаа. Гэхдээ энэ бол халамж, тэтгэвэр тэтгэмж биш. Аж ахуйн нэгжүүдэд хүнд үеийг давахад тусалж байгаа хэлбэр.


















