Ховд аймгийн иргэд боловсрол, бүсчилсэн хөгжлийн заалтуудыг онцоллоо
“Ард түмнийхээ итгэлийг авч Ерөнхийлөгч болвол эхлүүлсэн олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, монгол айл бүр ажил орлоготой, амар түвшин амьдрах нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлнэ” хэмээн онцолсон. Үргэлжлүүлэн шударга бусын хонгилыг нурааж, ардаа алагчилдаггүй, авлигаас ангид шударга төрийг цогцлоох ёстой. Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх хараат бус шүүхийн тогтолцоог бий болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг тодотголоо.


















