ШУУД: МАН нэр дэвшигчийн материалаа хүргүүлж байна
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа өгч байна.
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа өгч байна.
Нийслэлийн ногоон бүсэд бүгэн, зээр, тарвага зэрэг амьтдыг барьж сэглээд байгаа зэрлэгшсэн золбин нохойны устгалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зохион байгууллаа.
Нийгмийн сүлжээнд олон олон хуурамч хаягтай түүний ажил завгүй мэт бөгөөд өөрийн дураар алхайран хэвтэж байгаад, амандаа аливааг хивж байгаад, архи дарс гударч байгаад ч хийж болдог тул түүнд журамлах журам, захирагдах дүрэм хэмээх нүгүүд огт хамааралгүй зүйлс аж.
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 111 076 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 128 680, хоёрдугаар тунд 532 817 хүн хамрагдсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1 233 781, орон нутаг 427 716 хүн вакцинжуулжээ.
Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон. 05.05-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1128 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 41 524 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1042 нь Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт, 4 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1308 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25 641 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 130 болж байна.
Бага насны хүүхдүүддээ эргэн тойронд нь харж хандахыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Цагаандаваа” гэдэг газар өчигдөр 21:47 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл ажиллагаа дуусаж, нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 4-нд иргэдээс нийт 213 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.48 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 20 иргэн хандсанаас есөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнтэй оператор ажилтан холбогдож,мэдээлэл өгч ажиллалаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгаа аж. Тиймээс иргэн та вакциндаа яаралтай хамрагдаж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалаарай. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана.
Уг заасан хугацаанд шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч шалгалт өгөх хичээл нэмэх боломжтой. Сонгосон хичээлээ хасах болон солих боломжгүй. Иймд бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.
Өнөөдөр баййнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутаг, Төв, Булганы өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар шороон шуурга шуурна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 24.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
10 их наядын төлөвлөгөөний үндсэн гурван зээл бий. Ажлын байрыг дэмжих зээл нь 3 хувийн хүүтэй олгогдож байгаа. Төлөвлөгөө хэрэгжсэнээс хойш дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 9300 зээлдэгчид 639 тэрбум төгрөгийг олгожээ. Тодруулбал, ААН-д 353 тэрбум, иргэнд 286 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээлийн хүсэлт одоогийн байдлаар арилжааны банкуудад 5,5 их наяд төгрөгийн хүсэлт ирээд байна. Одоо 1.7 их наяд төгрөгийн зээлийг судалж байна.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.05.04/ 11 цаг 36 минутад 57,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр тогтов.