Зөвлөгөө: Цахилгаанаа хэмнэмээр байвал зурагтаа бүү удирдлагаар унтраа
Бидний тэр бүр анзаардаггүй ашиггүй хэрэглээ маш олон. Гэвч ашиггүй хэрэглээ цахилгаан эрчим хүчийг дэмий үрдэг. Тухайлбал гар утсаа цэнэглэж дууссан бол цэнэглэгчээ заавал цахилгаан үүсвэрээс салгаж хэвшихийг зөвлөж байна. Мөн шөнө унтахаасаа өмнө бүх цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж байх нь эрчим хүчээ хэмнэхэд бодит дэмжлэг болох нь ээ.



















