Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна
Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна
Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна
Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Энэ сарын 16-ны өдөр “Оном" сангийн тэргүүн Д.Наранбаатар Эрүүл мэндийн яамны луйвар булхайг дэлгэж байна гэх сүржин мэдээллийг олон нийтийн сошиал сүлжээгээр хийж иргэдийн анхаарлыг өөр дээрээ татах гэж оролдсон. Тэрбээр “Цахим эрүүл мэндийн төслийн луйвар буюу дэлхийн жишгээс зургаа дахин үнэтэйгээр хэрэглэх боломжгүй Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны систем Монгол Улс авах шаардлагатай юу” хэмээн шүгэл үлээсэн юм. Харин олон ч хүн үүнд нь дургүйлхэж, цахим хуудаснаа түүний эсрэг мэдээллүүдийг тараах болсон.
Тус сумын ЗДТГ, банк, худалдаа үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станц, нэгдүгээр хавьтлын айл өрхийн гэр, байшин, нүхэн жорлон зэрэг 99 обьектын 5020 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийгдээд байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.11.30/ хуралдлаа. Ээлжит хуралдааны эхний асуудал Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөл байв. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс зөвхөн хугацааг сунгах бус, хууль хэрэгжих явцад үүсч байгаа харилцааг улам боловсронгуй болгох, хамгийн гол нь хувь хүний эрхийг хуулиар баталгаажуулж өгөх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Мөн шийдвэр гаргагчдын буруу шийдвэрээс учирсан хохирлыг хэрхэн арилгах, хариуцлагын асуудлыг тодорхой болгоно.
Дэлхий даяар COVID-19 буюу шинэ коронавирусийн цар тахал тархаж, улс оронд онц байдал зарлаад буй энэ цаг үед та гэртээ байж, өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлд оруулахаас сэргийлээрэй. Иргэд та бид алхам тутамдаа сонор сэрэмжтэй байж, үүргээ ухамсарлан, маш хариуцлагатай байх цаг үе ирээд буй тул ялангуяа дэргэдээ байгаа багачууд болон ахмадууддаа илүү анхаарал халамж тавиарай.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан юм.
Тухайлбал иргэн Ж.Амарсанаа нэг ширхэг оношлуурыг 10 ам.доллароор авах боломжтой гэсэн бол ЭМЯ нэг дахин бага үнээр буюу 4.9 ам.доллараар худалдан авч байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг хайрцагтаа 25 ширхэг оношлуурыг 124,25 ам.доллароор БНСУ-аас худалдан авчээ. Нэг ширхэг оношлуур нь 4,9 ам.доллар юм байна.
QR системд 20-29-ний өдрүүдэд нийт 22539 тээврийн хэрэгсэл бүртгэсэн. QR кодтой 18001200 тусгай дугаар ажиллуулж байна. Уг дугаарт 601 дуудлага ирснээс 347 дуудлагыг нь хүлээн авч заавар зөвлөгөө өгсөн.
Нийслэлийн онцгой комиссосс мэдээлэл хийж байна
Австрийн Батлан хамгаалахын сайд Клаудиа Таннер ням гаригт коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гаржээ.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Айдсын даваагаар 300 гаруй зээр өчигдөр/2020.11.29/ суурьшмал бүсэд орж ирсэн. Нийслэлийн байгаль орчны газар мэдээллийн дагуу шуурхай ажиллаж авто зам, хурдны зам хоёрын хооронд хашигдсан зээрийн сүргийг нийлүүлсэн.
Үүнтэй холбогдуулан тус шүүхээс “Дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох заавар” гаргалаа. Иймд зарлагдсан шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогч, хуульч, өмгөөлөгч та бүхэн заавартай урьдчилан танилцаж бэлтгэлээ хангана уу.
Гадаад улс орнуудын төрийн албаны сайн туршлага, шилдэг менежментийг судлах ажлыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж, өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах үйл ажиллагааг байнга идэвхжүүлэн өргөжүүлж байна. Мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлага, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийг гадаад орон, олон улсын байгууллагууд талархан дэмжиж ирлээ.
Дэлхий нийтэд өнөөдөр 100 хувь үр дүнтэй эм, тариа, вакцин хараахан гараагүй тул улс орнууд өөр өөрийн хүчин чадал, арга барил, ДЭМБ-ын зөвлөмжөөр Ковид-19-той тэмцэж буй. Манай улс “Ковид 19”-халдвар авсан хүмүүсийг амжилттай сайн эмчилж буй гэгдэж байгаа. Эмчилгээний зардал хичнээн төгрөг болж, хэрхэн зарцуулсан талаар шүүмжлэлттэй болон олон талын мэдээллүүд яваад байгаа учраас бусад улс орнуудын жишгийг сонирхож үзлээ.
Мэдээж хэрэг, Улсын онцгой комиссын зохион байгуулалтад алдаа оноотой зүйлүүд бий. Өчигдөр л гэхэд орон нутгийн иргэдээс шинжилгээ авч байгаа байдал тааруу, маш тааруу байгаа нь харагдлаа.Гэвч өнөөдөр нөхцөл байдал биднийг энэ эрхээсээ илүүтэй иргэний хариуцлагатай байхыг шаардаж байна.
Монголын Үндэсний музейн сан хөмрөгт маршал Х.Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан болон гадаадын төлөөлөгчдөөс хүлээн авсан бэлэг дурсгалын зүйл нэлээд хадгалагдаж байдаг. Ийм үзмэрийн нэг бол цайны иж бүрэн шаазан эдлэл юм.
Коронавирусийн халдварын нөхцөл байдал Хойд Солонгост ямар байгаа талаарх хараат бус мэдээлэл огт байхгүй.
Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийн хүнс, эм тариа худалдан авахаас бусад хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт 1283 байршилд давхардсан тоогоор нийт 800 гаруй алба хаагч явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
Өчигдрийн /2020.11.29/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 768 тээврийн хэрэгслээр 1322 зорчигч хот руу нэвтэрч, 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч хотоос гарсан байна. Нийслэлийн хэмжээнд гудамж, тээврийн хөдөлгөөний хяналт, шалгалтыг 286 цэгт 599 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.