Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарлаа
Өнгөрсөн долоо хоногт олон улсын байгууллагын ажлын хэсэг манай улсад ирж, зөвлөмжийнхээ хэрэгжилтийг газар дээр нь шалгаад явсан. Шалгалтын баг төрийн 18 байгууллага, 19 ААН, 4 мэргэжлийн холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллийн 140 гаруй хүнтэй уулзаж, хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарласан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. "Саарал жагсаал"таас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргав.


















