Хятадын алдарт сагсан бөмбөгчин зодог тайллаа
Тэрбээр 2002 онд 18 настайдаа "Гуандун Саузерн Тайгерс" багаас замналаа эхлүүлсэн. 2007 онд NBA драфтаар "Милоуки Бакс" багт сонгогдож байсан тэрбээр "Нью-Жерси Нетс", "Вашингтон Уизардс", "Даллас Маверикс" багуудын бүрэлдэхүүнд тоглож байлаа. И Жяньлянь таван улирлын туршид NBA-д тоглож, дараа нь Гуандунд эргэн ирсэн юм.