"Оны хүн" -д нэр дэвшигчдийн жагсаалтад Путин, Барби багтжээ
Энэ удаагийн жагсаалтад Владимир Путинийг багтаасан нь "Путин Украинд өдүүлсэн дайнаа хоёр дахь жилдээ үргэлжлүүлж байна. 2023 онд Вагнерын бослогын үеэр эрх мэдлээ алдах эрсдэлтэй тулгарсан ч эцсийн дүнд түүний нөлөөлөл улам хүчирхэгжсэн" хэмээн Таим сэтгүүлийн редакц тайлбарлажээ. Владимир Путин 2007 онд Таим сэтгүүлийн "Оны хүн"-ээр тодорч байсны дээр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад удаа дараа багтаж байв.


















