Монголын иргэд их хэмжээний доллар ОХУ-ын хилээр нуун гаргах гэж байгаад баригджээ
Тиймээс нэмэлт шалгалт хийсний дүнд Монголын иргэдийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 200.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн "а" заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ заалт нь "онц их хэмжээний бэлэн мөнгийг хууль бусаар хил давуулах" хэрэгтэй холбоотой бөгөөд ийм үйлдэл хийсэн этгээдүүдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан мөнгийг 10-15 дахин нэмэгдүүлсэн торгуул, эсвэл дөрөв хүртэлх жилийн ял, эсвэл мөн хугацаагаар албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэлтэй байдаг аж.



















