Цаазлуулахаасаа өмнө хуримаа хийж амжжээ
Индонезид хар тамхины хэргээр цаазын ял сонссон Австралийн хоёр иргэний нэг Андрю Чан өчигдөр 10 жил үерхсэн найз бүсгүйтэйгээ гэрлэсэн байна. Тэрбээр өчигдөр 15.00 цагийн үед хоригдож буй шорондоо гэрлэх ёслолоо үйлдсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

















