Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны есдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

















