Гэр бүл цуцалсан шийдвэр 58.3 хувийг эзэлсэн ч эвлэрүүлэн зуучлалын амжилт өсчээ
Хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг 2019 оны хагас жилд 20.1 хувиар буурчээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэсэн хэргийн 17.8 хувийг төрийн албаны маргаан эзэлж байна. Мөн Эрүүгийн хэрэг 13.8, ял шийтгүүлэгчдийн тоо 10.5 хувиар тус тус өсжээ. Хүнийг алах, хүчиндэх, залилах болон зам тээврийн ослын гэмт хэрэг өсөх хандлагатай байна.



















