АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна
Ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 15-наас Булган аймгийн Баяннуур сум, Дашинчилэн сум, Хишиг-Өндөр суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга нартай уулзаж, удирдамжийн зорилго, чиглэлийг танилцуулж, тус сумын удирдлагаас гаргасан 2017, 2018 оны тушаал, шийдвэр, дүрэм журам, Засаг даргын захирамж зэрэг баримт бичгийг хянан үзэж, зарим арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллав. Ялангуяа сумын төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа болон Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилтийн байдлыг хянан үзэж, зарим зөрчил гаргасан албан тушаалтнуудын асуудлыг нягталж хянан шалгаж байна. Энэ ажилд Үндэсний Аудитын газрын ажилтнууд хамтран оролцож байгаа юм.