М.Оюунчимэг: Төсвийн нэмэгдэл эмч, иргэнд хүрэхгүй байна
Ажлын хэсгийн гол дүгнэлтийн шийдэл нь бидний эрүүл мэндийн салбараа шинэчлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх хуулийн хэрэгжилтүүд бодит амьдрал дээр хангалтгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Хангалтгүй байгаа гол шалтгаан нь мөнгө биш. 2016 оноос хойш эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин бүрдүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн салбарын эзлэх хувь хэмжээг 4.3 болгож өсгөөд , тухайн жилийн төсөв хэлэлцэх болгонд Эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж байсан.



















