Ерөнхийлөгчид ЗХЖШ-ын удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлөхийг зөвлөжээ
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдаж, төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаас “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоол гаргасан юм.


















