Улаанбурханы вакцинжуулалт ирэх сарын 20-ноос эхэлнэ
Манай улсад улаанбурхан өвчин дэгдээд цөөнгүй хоног өнгөрч байна. Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотын 8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 145 тохиолдол буюу 23.5% нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.


















