Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.
XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 27.
Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Улаанбаатар хотод нийтийн тээврийн хөдөлгөөн болон зорчигч тээврийн хөдөлгөөнийг зохицуулах захирамж гарсан. Жишээ нь 07:00-22:00 цагаас бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлана. ААН-үүд 07:00-22:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно.
Бидний хүссэн үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гэхдээ долоо хоногт гаргадаг тооцоо судалгаа мэдээллээр халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногоос сайжирсан үзүүлэлт байгаа учир бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахаар болж байна. Бид бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахдаа шилжилтийн тодорхой арга хэмжээг авч байгаа. Цар тахлын аюул холдоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Вакцинжуулалтын идэвх сайжирч байна. Вакцины нөөц хангалттай бүрдсэн учир орон нутагт дархлаажуулалтыг идэвхтэй зохион байгуулж байгаа. Гэхдээ вакцинжуулалтдаа хамрагдаагүй хүн амын тоо цөөнгүй байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай.
УОК-оос мэдээлэл хийж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш буюу тавдугаар сарын 08-ны 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед дараах 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлах юм.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ.
Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. 100 хоногийн хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг нээлээ. Өчигдөр Монголын цагаар 20:00 цагт Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, тус их сургуулийн судалгааны декан Роб Гилберт нар гарын үсэг зурсан юм. Уг арга хэмжээнд АНУ-ын Конгрессийн гишүүн Камик, гишүүн асан Тед Ёохо, АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр нар оролцлоо.
Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд 175 шалгагч хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байгаа юм.
Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг баталсан. Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөөд байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 150 байранд 5,816 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 24 тусгаарлах байранд Монгол Улсын 619, гадаадын 79, нийт 698 иргэн, эмнэлгийн 28 байршилд 3,505 иргэн, орон нутагт 98 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1,613 иргэн тус тус байрлаж байна. 05 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 373 иргэн нэмэгдэж, 271 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 5 иргэн шилжин эмчлүүлж, тусгаарлан ажиглах байранд байна.
2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14:40 цагт Булган аймгийн Сэлэнгэ сум Атар /4-р баг/Сөртийн голын адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250км, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км,/ Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 130 км зайд ойн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээж авсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж байна.
Коронавирусийн халдварт өртөх хамгийн эрсдэл бүхий хүнд ахмад настан, таргалалт, чихрийн шижин өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд багтдаг. Тухайлбал, жирэмсэн эмэгтэйчүүдэд бие махбодийн олон тооны өөрчлөлт гарна. Эхийн хэвлийд байгаа ургийг хэвийн бойжуулахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлалын систем буурдаг. Энэ бүх нөхцөл вирус биед орох маш эрсдэлтэй гэж үзэж байгаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 116 117 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 356 678, хоёрдугаар тунд 589 672 хүн хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 153 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 737 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 43 201 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 681 нь Улаанбаатар хотод, 53 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1291 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 28 533 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас 12 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 153 болж байна.
ЭМЯ-наас гаргасан сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх зөвлөгөөг хүргэж байна.