Төрийн албанд ажилладаг 35-39 насныхны Монгол бичгийн мэдлэг маш сайн
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааны /2021 он/ урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааны /2021 он/ урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох юм. 50 сая төгрөг хүртэлх зээлийг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал олгох бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас хэтрэхгүй байна. Зээл авах малчид маань Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх, банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлагыг хангасан байхаар зохицуулалт хийгдсэн.
Хөвсгөл аймагт портер маркийн автомашин хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ 1 нас 7 сартай Б-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн эрсдэлтэй бүлэгт нь дархлаа сайжруулах, вирусийн эсрэг бэлдмэлийг Өрхийн эрүүл мэндийн төвөөр нь дамжуулан олгож байгаа. Хэнд өгөхийг нь Өрхийн эмч шийднэ. Хүн бүрд өгөхгүй. ДЭМБ болон ЭМЯ-ны эрдэмтдийн багаас өгч буй зөвлөмжөөр хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй. Шаардлагатай хэрэгцээтэй хүмүүсийн үнэлгээг Өрхийн эрүүл мэндийн төв хариуцна. Түүнээс биш хүн бүрд олгогдохгүй.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-т нийт 4 нисдэг тэрэг нийлүүлэхээр болсон. Тэгвэл өчигдөр агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн зориулалттай, “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирээд байна.
Дархлаажуулалтын цэгүүдийн бүртгэлийн систем доголдож, хэвийн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар өмнө нь бид мэдээллэсэн. Тэгвэл энэ асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад "Систем түр доголдсон. Удахгүй хэвийн болно" гэлээ.
Өнөөдөр нийслэлд 114 цэгт 296 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж, 75632 иргэнийг дархлаажуулж байгаа. Гэтэл Баянзүрх дүүргийн дархлаажуулалтын цэгүүдийн бүртгэлийн системд доголдол үүсч,хэвийн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.
Дөрөвдүгээр сарын 26-нд БНЭУ-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Энэтхэг улсын иргэдээс авсан хоёр дахь удаагийн давтан шинжилгээгээр 16 тохиолдол батлагдсан. Тухайн хүмүүс нь Дорноговь аймагт тусгаарлагдсан эмчлүүлж байгаа аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 126 болж байна.
Улаанбаатар болон орон нутагт вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1015 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 40 396 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод, 103 нь орон нутагт, 1 нь эмнэлгээс шалтгаалах, 16 нь зөөвөрлөгдсөн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1401 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 24 333 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 126 болж байна.
ЭМЯ-наас бараа бүтээгдэхүүний хүргэлтийн ажилтанд өгөх зөвлөгөөг хүргэж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2021 оны 05-р сарын 05-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. Уг заасан хугацаанд шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч шалгалт өгөх хичээл нэмэх боломжтой. Сонгосон хичээлээ хасах болон солих боломжгүй. Иймд бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.
Хөвсгөл аймагт өчигдөр гурван удаа газар хөдлөлт болжээ.
Арилжааны банкууд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 9146 зээлдэгчид 626.8 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг олгоод байгаа аж. Зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгож байгаа бөгөөд банк бүрийн эх үүсвэр харилцан адилгүй юм.
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1037675 иргэн эхний тунд, хоёрдугаар тунд 494847 иргэн хамрагджээ.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Хөл хориог сулруулсан ч иргэд өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө гараа ариутгах, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын энгийн дүрмийг баримтлах нь чухал юм. Учир вакцины нэгдүгээр тунд хамрагдсан ч халдварт өртөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл сүргийн дархлаа тогттол иргэд бид хаа хаанаа хариуцлагатай байхаас өөр арга үгүй. Хэрэв хатуу хөл хориог сулруулсан хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, дархлаажуулалтандаа хамрагдахгүй бол нөхцөл байдал дахин хүндэрч, хатуу хөл хорио тогтооно.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 05 дугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10 см даван үерлэх тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.