ШУУД: 1107 хүний шинжилгээнд коронавирус илэрч, зургаан хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1107 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 19 672 боллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1107 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 19 672 боллоо.
Нийтийн тээврийн хөдөлгөөнийг тусгай горимд шилжүүлсэн. Өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар, хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 679 автобус үйлчилгээнд явж байгаа.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар шөнийн 00:42 цагт 5.1 магнитуд, 03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлт болжээ.
Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтэй өчигдөр хүлээн авч уулзлаа. Манай улсаас БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарласан.
Улаанбаатар хотод өчигдөр есөн цэгт нэгдүгээр тунд 849, хоёрдугаар тунд 6, нийт 855 иргэнийг дархлаажуулсан байна.
Завхан аймгийн Улиастай суманд тогтоосон “Тэг зогсолт”-ыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 18.00 цагт хүртэл сунгахаар болжээ.
ДЭМБ-аас согтууруулах ундааны зүйлийн зохист буюу зөвшөөрөгдөх хэрэглээг тогтоож өгсөн. Тодруулбал, алкохол ямар хэмжээгээр агуулсан ямар төрлийн согтууруулах ундаа гэдгээс хамаарч хэдэн миллилитрийг, нэг нэгж гэж үзэх талаар заасан байдаг.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 47 км-т өнгөрсөн шөнө 02 цаг 14 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд иргэд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа.
Ийнхүү өнөөдөр барилдсан манай таван бөхөөс гурав нь шигшээд шалгарч, Н.Анударь, Н.Загардулам нар хэсгээсээ шалгарч чадалгүй үзэгчдийн суудалд шилжлээ.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Манайд халдвар гараад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Одоог хүртэл аргаа олоогүй, шийдвэрээсээ эргэж буцан, иргэдийг тархийг эргүүлсээр байна. Халдвартай хүмүүс нь хаана хандахаа мэдэхгүй, гэртээ айж эмээж сууна. Хэдийг хүртэл хүн дээр туршилт хийх юм бэ, Эрүүл мэндийн сайд аа?!
PCR маш сайн мэдрэг чанартай. Гэхдээ эерэг батлагдсан тохиолдлыг гэрээр очиж хянаад, гэр бүлийн хүн нь халдвар авсан байх магадлалыг үзэхийн тулд эхний шинж тэмдгийг нь ажиглана. Хэрвээ шинж тэмдэг илэрч байвал түргэвчилсэн оношлуураар оношлох стратегийн өөрчлөлт хийх гэж байна. Сүүлийн үед түргэвчилсэн оношлуур маш их өөрчлөгдөж байна. Мөн үнэ нь хямдарч байна. Түргэвчилсэн оношлуур цаг алдахгүй 10 минутанд хариу гарна. Тиймээс шинэ тактикаар ажиллах байр суурийг илэрхийлж байгаа.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Тухайлбал, гуравдугаар сарын 18-нд 69 настай эмэгтэй гадаадаас ирсэн ба гуравдугаар сарын 28-нд шинжилгээгээр халдвар батлагдсан. Ингээд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын хүнд оноштойгоор нас баржээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 742 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 18 565 боллоо.
УОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийг байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон зайлшгүй шалтгаантай иргэд нотлох баримт бичгээ үзүүлээд дараах цэгүүдэд шинжилгээнд хамрагдана.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөө өглөө 06:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.