Хот хоорондын зорчигч хөдөлгөөн 05 дугаар сарын 22 хүртэл хаалттай
Өөрөөр хэлбэл, вакцины 2-р тунг хийлгээд 14-өөс дээш хоног болсон иргэдийн хувьд энэ сарын 22-ны өдрөөс хойш орон нутаг руу чөлөөтэй зорчих боломж нээгдэнэ
Өөрөөр хэлбэл, вакцины 2-р тунг хийлгээд 14-өөс дээш хоног болсон иргэдийн хувьд энэ сарын 22-ны өдрөөс хойш орон нутаг руу чөлөөтэй зорчих боломж нээгдэнэ
2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед дараах 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.
Өнөөдөр Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг энэ дугаар сарын 04-ны өдөр хүлээн авчээ.
Нийслэлийн хэмжээнд 16 байршилд сургууль, цэцэрлэгийн барилга концессын гэрээ, хөрөнгө оруулалтын ажил зогссон, хөрөнгө оруулалт хийгдсэн ч барилгын ажил гацсан зэрэг шалтгаанаар царцсан байдалтай байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхон, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 19 дүгээр хороодод ажиллалаа.
Дархлаажуулалтын суурин 116 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 326 багийн 2466 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, I тунд 22.090, II тунд 15.540 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Хоёр Ардчилсан нам байгаагаар материал ирсэн. Улсын дээд шүүхийн лавлагаа, Захиргааны хэргийн шүүх, Улсын бүртгэлийн лавлагаанд үндэслэж асуудлыг шийдэх ёстой. Ардчилсан намаас хоёр мөрийн хөтөлбөр ирлээ. Тиймээс энэ асуудлыг нэгтгэх тухай ярихгүй бол болохгүй байна. Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо УИХ-д суудалтай улс төрийн намууд хамтарч эсвэл зөвхөн нэг хүн дэвшүүлнэ. Хуулийн дагуу нэг л материал авна. Хоёр материал авснаар улс төрийн намууд өөрсдөө нэр дэвшигчээ тодруулах бус СЕХ тодруулах болоод байна. Хууль гажуудах хэмжээнд бий. Тиймээс хуулинд заасан шаардлагын дагуу нэг нэр дэвшигчтэй болж ирэхийг АН-аас хүсэж байна.
Харшилтай хүмүүс вакцин хийлгэж болох эсэх талаар маш их асууж байна. Харшлын хурц үед биш бол хийлгэж болно. Тухайн вакцины бүрэлдэхүүнд ордог бодист хэт мэдрэгшил үүссэн, өмнө энэ төрлийн бодис анафилакси өгсөн, PEG агуулсан бүтээгдэхүүнд хүнд урвал өгч байсан хүмүүст хийхгүй байх нь зөв.
Цаас, харандаа, дэвтэр, сэтгүүл, баглаа боодол, хаалга, ширээ сандал болон бусад тавилга, завь, гүүр, барилга байшин гээд дурдаад дуусашгүй бидний өдөр тутмын амьдралд шаардлагатай дийлэнх зүйлийг модгүйгээр төсөөлшгүй.
Нийслэлийн ногоон бүсэд бүгэн, зээр, тарвага зэрэг амьтдыг барьж сэглээд байгаа зэрлэгшсэн золбин нохойны устгалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зохион байгууллаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 111 076 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 128 680, хоёрдугаар тунд 532 817 хүн хамрагдсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1 233 781, орон нутаг 427 716 хүн вакцинжуулжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1128 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 41 524 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1042 нь Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт, 4 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1308 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25 641 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 130 болж байна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Цагаандаваа” гэдэг газар өчигдөр 21:47 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 4-нд иргэдээс нийт 213 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.48 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 20 иргэн хандсанаас есөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнтэй оператор ажилтан холбогдож,мэдээлэл өгч ажиллалаа.
Зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгаа аж. Тиймээс иргэн та вакциндаа яаралтай хамрагдаж өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалаарай. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана.
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутаг, Төв, Булганы өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар шороон шуурга шуурна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 24.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
10 их наядын төлөвлөгөөний үндсэн гурван зээл бий. Ажлын байрыг дэмжих зээл нь 3 хувийн хүүтэй олгогдож байгаа. Төлөвлөгөө хэрэгжсэнээс хойш дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 9300 зээлдэгчид 639 тэрбум төгрөгийг олгожээ. Тодруулбал, ААН-д 353 тэрбум, иргэнд 286 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээлийн хүсэлт одоогийн байдлаар арилжааны банкуудад 5,5 их наяд төгрөгийн хүсэлт ирээд байна. Одоо 1.7 их наяд төгрөгийн зээлийг судалж байна.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.05.04/ 11 цаг 36 минутад 57,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр тогтов.