Т.Бат-Эрдэнэ: Солонгост эмчлүүлэх дөрвөн хүний визний асуудал шийдэгдээгүй байгаа
Цагаан давааны ослын улмаас дөрвөн гэр бүл ирсэн. Үүнээс харьцангуй хөнгөн түлэгдэлтэй 1 гэр бүлийн хоёр хос эмнэлгээс гарсан. Дөрвөн сартай хүүхдийн хувьд ээж нь хамаг хувцсаараа боож биеэрээ халхлан галаас гарсан учир харьцангуй бага түлэгдэлтэй байсан. Иймээс биеийн байдал нь дээрдэж эмнэлгээс гарсан. Бусад хүмүүсийн биеийн байдал хүнд байна.

















