А.Амбасэлмаа: Гурван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 304 боллоо
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 318 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 315 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21 настай эрэгтэй, 58, 60 настай эмэгтэй хүн байна.


















