"Засгийн газар огцрохгүй"
Энэ парламент сайн, саараар дуудуулахаас үл хамаарч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь түүхэн үнэлгээтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөхтэй холбоотой шинэ Засгийн газрын сураг хаврын чуулганы халуун сэдэв болоод байгаа. Тиймээс ч эрх баригч хүчин нам дотроо асуудлыг ширүүхэн хэлэлцэж байгаа сурагтай.


















