Загдаад “заамдуулсан” цагдаатай Монголын төр хөөрхий
Сошиал сүлжээний од, төрийн албаныхны “овгор” Загдаа гэдэг нэг этгээдтэй боллоо. Түүнийг хэн ч дийлдэггүй. Тэрээр камертай гар утсаар зэвсэглэж, хараалын голдуу үгээр “ярьдаг” ажээ.
Сошиал сүлжээний од, төрийн албаныхны “овгор” Загдаа гэдэг нэг этгээдтэй боллоо. Түүнийг хэн ч дийлдэггүй. Тэрээр камертай гар утсаар зэвсэглэж, хараалын голдуу үгээр “ярьдаг” ажээ.
Төр, засгаас шинэ коронавирусийн халдвар, дэгдэлтээс сэргийлж, урьдчилсан арга хэмжээ зөвлөмжийг олны сонор хүргэсээр байна. Өдөр бүр нүүр гараа савандан угааж, нус, цэрээ ил задгай хаяхгүй байж, амны хаалтаа зүүж, цагаан сараараа цахимаар амар мэндээ мэдэлцэж, айл хэсэхгүй байх нь иргэн бидний төрийн өмнө хүлээсэн үүрэг.
Төрийн хүрээнд томилох хүн дээрээ тохиролцож чаддаггүй, улс төрийн ашиг сонирхол бүхий шахааны хүмүүс орж ирдэг учраас томилгоо гацдаг гэх яриа бий. Энэ ч үнэний ортой.
З.Энхболд “Сонгууль болох гээд байдаг. Би амиа бодмоор байна. Аль нэг тойргийг сонгож бэлтгэл хийнэ. Хэдийгээр би улс төрийн албан тушаалаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж болох байсан ч надтай холбоотой худал мэдээлэл гараад байгаа учраас Ерөнхийлөгч намайг сонгуульдаа бэлд гэсэн” хэмээв.
Мансууруулах бодисоос Монголоо яаж аврах вэ гэдэг асуудал хоолойд тулж ирснээс хойш олон жил улирлаа. Товчхондоо бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд удаж байгаа хар тамхины аюулаас тусгаар тогтнолоо хамгаалах “дайн” өрнөх хэмжээнд хэдийнэ хүрсэн.
2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар баталсан. Тиймээс ч УИХ-ын сонгуууль 29 тойрог, 76 мандаттайгаар явагдана. Сонгуулийн тойрог, мандатыг зураглахдаа нийслэлийн мандатыг хасч, эрх баригч нийслэлээс дөлж, хүчин орон нутагт хүч тавьсан гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа. Гэхдээ аль ч сонгуулийн үед нийслэлийн сонгогчдын санал жин дарж, улс төрийн намууд энэ хэрээр хотын сонгогчид руу анхаарлаа хандуулсаар ирсэн. Ямартай ч МАН эрх барьж байх үед мэдэгдэхүйц үр дүнгээ өгсөн ажлын нэг нь сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулсан “гавьяа”-тай. Энэ ч утгаараа МАН нийслэлээс “нүүр бууруулах” үндэслэлгүй.
Хэвлэлийн мэдээ, цагдаагийн мэдээллээр охидын “Extacy” хамтлагийн гишүүн нэгэн бүсгүй, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “А-Сареllа” хамтлагийн нэр бүхий гишүүд ял авч, шийтгүүлээгүй болохоос ийм хэрэг явдалд нэр холбогдож байлаа. “Айс Топ” хамтлагийн С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, “Гаис” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Дон Диор, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр гээд явж өгнө. Хамгийн сүүлийн кэйс гэвэл хэд хэдэн кино, клипэнд тоглосон жүжигчин Б.Энхтүвшин, Т.Билэгжаргал, дуучин Б.Амархүү нар байна.
Эцэг, эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хариуцлагатай байхгүй л бол нүд ирмэх зуур ямар аюул болдгийг монголчууд бишгүй амслаа.
Манай улс хар тамхичдаа тоолоогүй. Албан бус мэдээллээр 70-100 мянган хүн хэрэглэдэг гэх тоо бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хар тамхины нэг хэрэглэгчийн цаана 5-8 хүн байх боломжтой гэж үзвэл гурван сая иргэнтэй.
Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ. Найм дахь удаагийн сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна. Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Энэ удаа УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог болох Баян-Өлгий аймгийг онцолж байна.
Хүн дүрст араатнуудаас охидоо хаана нуух вэ. Ингэж л халаглаж, хашгирмаар нийгэмд амьдарч байна. Харамсалтай нь төр, засаг нь ч төрсөн эцэг эх нь ч цэцэг шиг охидоо нууж чадсангүй. Нуух аргаа ч олоогүй явна. Гэтэл хамгийн эмзэглэмээр нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь санаатайгаар хөнөөсөн жигшүүрт үйлдлийн эзэд, хэрэг үйлдэгдсэн газар нь төрсөн гэр, хамаатан садан хамгийн ойрын хүрээллийнхэн дунд бий. Ийм харамсалтай боловч ноцтой баримт, үндэслэл шалтгааныг гаргаж ирсэн судалгааг Монголд анх удаа хийжээ.
Намрын чуулганаа завсарлуулсан гишүүд энэ удаад амрахгүй “завгүй” тойргоо усалж, дараагийн сонгуульдаа горилж яваа нь дамжиггүй. Сонгуулийн жилийн чуулганы завсарлагаар гишүүд эмчилгээ сувилгаа хийлгэж, гадаадад аялж амрах бус улс төрийн нөхцөл байдлыг нүд салгалгүй тандаж, гэртээ ч тухлах завгүй, иргэдтэй уулзалт хийж, журмын нөхөдтэйгээ “нам эвсэж, сэм хуйвалдан” сонгуулийн тойрог, намын байраар “салхилсаар” явна.
Чин бишрэлт их ламтны тухай номоо дууссаныг дуулахдаа өөрөө биччихсэн юм шиг би ч хөөрцөглөж, шалавхан харайлгаж хүрэвэй. Римбүчи хүү тосон босож, хацраа үнсүүлээд, “Томъёолшгүй” гэсэн хүний санаа оноонд оромгүй сонин нэртэй номоо гар дээр минь тавилаа.
Өнөөдрийн байдлаар IPO хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэх банкууд шалгарч бэлтгэл ажилдаа аль хэдийнээ оржээ. Тодруулбал, АНУ-ын “Mеrrill Lunch”, Швейцарийн “Credit Suisse”, Японы “Nomura” гэсэн гурван банк шалгарсан байна. Эдгээр шалгарсан банкууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Лондон болон Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан гаргах юм. Гэхдээ цаг хугацааны хувьд амжих эсэх нь тодорхой бус боллоо гэдгийг шинжээчид хэлж байна.
Хамгийн сүүлийн жишээгээр тэр жил АН сонгуулийн тойрог зурагласан ч МАН үнэмлэхүй олонхиор дөрвөн жил төр барилаа. Тиймээс эрх баригчид нийслэлд намын рейтэнг муу байгаа гээд дөлсхийж, орон нутаг руу мандатын тоог илүүрхэн баталлаа гэхэд орон нутгийнхан хэнд саналаа өгөхийг сонгогчдын бүрэн эрх.
Монголын сонгогчид 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ыг үнэмлэхүй олноор нь сонгосон. Харамсалтай нь энэ сонголтыхоо шан ч гэх үү, гор ч гэх үү юмыг бараг дөрвөн жилийн турш хангалттай хүртлээ.
Эрх баригч хүчин МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд тодорхой шийдвэрт өнөөг хүртэл хүрээгүй, цаг хожсоор байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаяр гишүүнийг “өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөөд шалгуул” гэсэн чиглэл өгсөн байна лээ. МАН-ын даргын шаардлагыг гишүүн хүлээж аваагүйгээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь ч нэгдмэл биш байгаа бололтой.
УИХ-ын “ЖДҮ-чин гишүүд” хэмээгддэг хэдэн гишүүний нэг нь Д.Дамба-Очир юм. Тэрээр “Сапфир стоун” ХХК-ийн төслийг дэмжүүлж, санхүүжилтэд багтаахаар ХХААХҮ-ийн сайдад ханджээ. Ингэхдээ Д.Дамба-Очир нь зээлийн гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгө тавихгүйгээр санхүүжилтийг авах зорилгоор ЖДҮХС-гийн зарим албан тушаалтанд хууль бусаар нөлөөлж байсан тухай бид хэдийнээс мэддэг болсон.
УИХ-ын ээлжит сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. Эрх баригч нам өөрсдийн тоглоомын дүрэм буюу сонгуулийн хувилбараа хуульд тусгаад баталчихсан.
Олныг түгшээсэн хэргийн тоо баримт харахаараа гэнэт ухаан орсон мэт цочдог. Хачир дээрээ төрийн байгууллагууд нь дорвитой ажилладаггүй. Хэргийн үнэн мөнийг олох учиртай хууль хяналтынхан нь хөдөлж өгдөггүй. Хувь хүмүүс нь ч сэрэмжилдэгүй ийм л “чихгүй” нийгэм оршиж байна.