Айсуй сонгуулийн чимээ: Дархан-Уул
Зарим аймаг улаан, цэнхэртэж байхад дарханчууд харьцангуй олон талын сонголт хийж ирснийг харж болно. Ийнхүү Дархан-Уул аймгийн долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе.
Зарим аймаг улаан, цэнхэртэж байхад дарханчууд харьцангуй олон талын сонголт хийж ирснийг харж болно. Ийнхүү Дархан-Уул аймгийн долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе.
Б.Батзоригийн хууль бус үйлдэл хувийн бус намын даалгавар гэж ажиглагчид таамаглаж айгаа. Олон нийтэд дэлгэгдсэн баримтаар МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан байсан нь "нотлогдсон". Тиймээс үүнийг нэр бүхий албан тушаалны гэхээсээ нэг намын бодлогоор хэрэгжсэн хууль бус ажиллагаа гэж шүүмжилсээр ирсэн.
“Страто” ХХК-ийн талаар бид хэдийнэ мэддэг болжээ. Энэ компани Дорноговийн Шивээговь буюу Чойрт нүүрс угаах үйлдвэртэй. Тавантолгойн нүүрсийг угааж баяжуулаад экспортод гаргадаг.
Өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ ханш зах зээлийн зарчмаараа явагдана. Харин үүнд төр, засгаас нийлүүлэлтэд нь анхаарснаар үнийг хөөрөгдөхгүй байх магадлалтай. Түүнээс бус барааны үнийг нэмэгдүүлж болохгүй гэж цаасан дээр мянга тамгалаад амьдрал хэрэгжихгүй шийдвэр.
Ингэж хэлээч гэж бодол санаа минь дотор маажаад амар заяа үзүүлэхгүй юм. Нээрээ ч энэ үгийг хэлэхээс аргагүй цаг ирчихэж. Монголын улстөрийн барометр буруу тийшээ савлаад байна шүү дээ. Дэлхийн нийтийг нөмөрчихөөд байгаа “COVID-19” цар тахал өвчний дуулиантай зэрэгцээд сонгууль угтсан улс төр элдвээр өдөлж бас хөдөлж буйг харав.
Сонгдо сэрэмжлүүлэг байлаа. Одоо бид хариуцлагаа бүр илүү ухамсарлаж амны хаалтаа ягштал зүүж, ариун цэврээ чандлан сахъя. Хайр дурлал мөрөөдөж хий сэлүүцэхээ больё охид, хөвгүүд ээ. Хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сааданд биш гэрт нь өнжүүлье, эцэг эхчүүд ээ. Харин өөрөө онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байж, олон ангит эхлүүлж гол дүрүүдэд нь дурлаж гэртээ бүгье.
2019 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн чуулганаар Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Өмнө нь УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаад байв. Түүнчлэн АТГ, Үндэсний аудитын газраас Оюутолгой, Дубайн гэрээнд шалгалт хийж, ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байдаг. Гэсэн ч парламент Монголын хувь заяатай холбоотой томоохон ордын асуудал дээр төдийлөн анхаарч, шийдвэр гаргаж ажиллаагүй.
Энэ оны төсөвт тодотгол хийхгүйгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ гэсэн зарчимыг эрх баригчид барьж байгаа. Тиймээс ч эрх баригчид төсвийг тодотгох бус "царцааж", сонгуульдах нь гэсэн хардлагыг дагуулж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдал дахиад сунгагдахаар байгаа энэ нөхцөлд энэ оны бүтээн байгуулалтын ажил нэлдээ царцаж, дараа жилд шилжих магадлал өндөр. Ямартай ч улсын төсвөөс ангид, нөөцөөсөө санхүүжүүлэн боловсруулсан эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг УИХ-аас батлуулсан.
Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болмогцоо өмнө нь Сангийн яаманд хамт ажиллаж байсан хүмүүсээр тус яамыг дүүргэхдээ мөнгө эргэлдэх гол гол цэгүүдэд байршуулж, төрийн албыг төрлийн, түрүүвч нэг алба болгож амжжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “чихэр” шиг үгс тухайн өдрөөс эхлээд олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байв. Харин өнгөрсөн долоо хоногт парламент эцэслэн баталснаар хэрэгжих боломжтой болж байна. Гэхдээ зарим нь нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх, иргэдэд олгох 200 мянган төгрөгт мөн л “босго тавьж” оруулж ирэв. Түүнчлэн ноолуурын ханш нэмэгдэж, шатахууны үнэ буураагүй байна. Энэ нь Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл хоёр хэрхэн зөрж байгааг хариулж байв.
Цаг орой болжээ. Төлдөө яарсан хонин сүрэг энгэр ээвэр газрын шаргалтсан хөндийгөөс гэрийн зүг цувж харагдана. Эхийнхээ дууг сонссон хурга, ишиг, өдөржин хашаатай байсан өлөн гэдэстэй самнасан ямаануудтай зэрэг майлалдана.
Одоогоос жил гаруйн өмнө төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал, бичлэг олон нийтэд ил болов.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны дотор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулах тухай заасан байдаг. Энэ дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байв. ҮАГ-аас дээрх 19 мөрийн хөтөлбөрийг хянаад дөрвөн эвсэл, найман намын нийт 12 мөрийн хөтөлбөрт тав хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг хүргүүллээ.
Цар тахлын улмаас хэдэн сараар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоож, үүнээс үүдээд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, ажилгүйдэл нүүрлэсэн энэ үед эрх баригчдын “төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй” гэх тайлбар сонгогчид “цагаан цаас” гэсэнтэй агаар нэгэн сонсогдож байна.
Үнэмлэхүй олонхитой парламент өнгөрсөн хугацаанд дотоод асуудалтайгаа зөрчилдсөөр ирсэн. 2012 оны сонгуулиар МАН 65, АН, МАХН нэг, бие даагч нэг суудал авсан бүрдсэн энэ парламентын бүрэн эрхийн хугацаагаа 74 гишүүнтэй дуусгавар болгох нөхцөл бүрдээд байна.
Энэ парламентын хаврын ээлжит отгон чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Отгон чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд шил шилээ даран хүлээгдэж байгаа. Юуны түрүүн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоож, эдийн засаг хүндэрч, улс орнууд тус тусын арга хэмжээг авсаар байна. Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг боловсруулж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа.
“Ковид-19”-ийн дараа дэлхий яах вэ” гэх асуудалд олон улсын шинжээч нар ямар байр, суурь илэрхийлснийг хүргэж байна.
Оюутолгой, Дубайн гэрээ, оффшорын асуудал гээд Монголын улстөрчидтэй холбоотой томоохон хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж байна. Одоогоор С.Баярцогт нарт холбогдох хэргүүд шүүхийн шатанд шилжиж байгаа бөгөөд энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх яриа ч улс төрийн хүрээнд байна.
Иргэд коронавирусийн халдварыг дотоодоос бус импортлогдон орж ирж байгаад аягүйтэж байгаа. Тиймээс ч гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлалтад нь сайн хянаж, халдварыг дотооддоо алдахгүй байх хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй ярьж байгаа. Тиймээс тусгаарлагдсан иргэд тогтоосон хугацаанд бие болон сэтгэлзүйн бэлтгэлтэй төрийн дэглэмд чанд захирагдах нь тэдний үүрэг. Тэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалахаас бусад 3 сая гаруй иргэний эрүүл мэнд хамааралтайг болоод байна. Тиймээс тусгаарлагдсан иргэд тусгай хангамж нэхэх биш төрийн дэгийг сахиж, эрүүл мэндээ сахих “манаарай”. Цаашлаад гэртээ дахин 14 хоног өөрсдийгөө тусгаарлах үүрэг хүлээж байгааг санаарай.
Үндсэн хуулийг зөрчвөл Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болно. Ингэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “...Засгийн газар огцрохгүй” гэдэг мэдэгдэл Үндсэн хуулиар үгүйсгэгдэж байна.