Ерөнхийлөгч нь эх орноосоо дүрвэв
Йеменийн Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур өнөөдөр 7.00 цагийн орчимд эх орноо орхин гарсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Йеменийн Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур өнөөдөр 7.00 цагийн орчимд эх орноо орхин гарсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Германы “Airbus A320” онгоцны туслах нисгэгч 28 настай Андрес Любицийг санаатайгаар онгоц сүйрүүлсэн хэмээн Францын удирдлагууд мэдэгдээд байгаа
Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт байрлах зэргэлдээ орших хоёр барилгад гал гарсны улмаас 12 хүн түлэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл, Нигерийн хэт даврагч “Боко Харам”, Пакистаны хэт даврагч “Хамас”, “Аль Кайди” бүлэглэл ойролцоогоор 15 сая хүүхдийг дайчнаар элсүүлж, хүчирхийлж, боолчилж байна.
Украины зүүн хязгаарт осолдсон Малайзын “МН17” онгоцонд зорчиж явсан нэг зорчигчийн цогцсыг Голландын шинжээчид ослын газраас олсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангила Меркел, Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой нар “Airbus A320” онгоц сүйрсэн ослын газар хүрэлцэн очив
Ерөнхийлөгч Мансурыг бүрэн эрхээ эргүүлэн авах хүртэл Йеменд агаараас цохилт өгсөөр байх болно.
Альпийн нуруунд осолдсон “Airbus A320” онгоцыг туслах нисгэгч нь санаатайгаар сүйрүүлсэн байх магадлалтай гэж Францын шинжээчид мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Германы “Germanwings” компанийн “Airbus А-320” онгоц сүйрэхийн өмнө нэг нисэгч нь бүхээгтээ байхгүй байсныг тогтоожээ. “Мэргэжилтнүүд хар хайрцагны бичлэгийг тайлах үеэр дээрх мэдээлэл баттай болсон” гэж нэрээ нууцалсан гэрч “New York Times” сонинд ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Перу улсын Засгийн газар Чосика хотод 60 хоногийн онц байдал зарласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус хотод дахин бороо орохыг цаг уурын төвөөс сануулж, гамшгийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг мэдэгджээ. Нийслэл Лимагаас 50 км-ийн цаана байрлах Чосикад хоёр цаг үргэлжилсэн аадар борооны дараа, хөрсний нуралт болсон байна.
Ийм нэг хэлц vг, егөөдөл оросуудын дунд яригдах болжээ. “Хохол” (хохлушка – эмэгтэй нь) гэдэг нь украинчуудыг егөөдсөн доромж нэр.
Украины төв телевизийн “Хатуу улс төр” нэвтрүүлэгт оролцож байсан тус улсын Онцгой байдлын дарга Сергей Бошовский, дэд дарга Василий Стойетский нарыг авлигын хэрэгт буруутган баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дотоод хэргийн сайд Арсен Аваков “Тэднийг албан тушаалаа ашиглаж, төрийн хангамжийг хувийн компаниудад нийлүүлж, эдгээр хувийн компаниуд нь Жерсигийн арал дээр оффшор компанитай Украинд түр оршин суугчдад мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн нэг хувийн компани Сергей Бошовский, Василий Стойетский нарын гадаад дахь данс руу нь мөнгө гуйвуулсан байсан. Тэд мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн учир ийнхүү шууд баривчилгаа явууллаа” гэж мэдэгджээ.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Вашингтонд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ганиг Цагаан оронд хүрэлцэн ирсний дараа хоёр орны тэргүүн хамтарсан мэдэгдэл хийх үеэр Обама алдаа гаргажээ. Обама, Ганигийн нэрийг өмнөх Ерөнхийлөгч Хамид Харзайгийн нэртэй андуурч “Хамид АНУ-д тавтай морил” гэж хэлжээ.
Сирийн армид энэ онд 800 эмэгтэй элсч, хэт даврагчдын эсрэг тулалдаж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмэгтэй цэргүүдийн 30 гаруй хувь нь цэргийн сургууль төгсч, тусгай сургалтад хамрагдсан бол 50 дээш хувь нь сайн дураараа армид элссэн гэнэ. Аюулгүй байдлын үүднээс эмэгтэй цэргүүдийг дайны гол бүс рүү илгээхгүйгээр нийслэл Дамаск хотод байршуулж байгаа аж. Мөн тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө эмэгтэйчүүдийг армид элсэхийг уриалж байгаа юм.
Афганистаны нийслэл Кабул хотноо өчигдөр 4.30 цагийн орчимд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, зургаан хүн амиа алдаж, 31 хүн гэмтсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэмт этгээд тус улсын Батлан хамгаалах яамны гадна амиа золиосолжээ. Халдлагын үеэр цагдаагийн дөрвөн албан хаагч амиа алдсан гэж Кабул хотын цагдаагийн газраас мэдээллээ. Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Седиф Седдифи “Амиа золиослогч Ерөнхийлөгч Ашраф Ганиг эсэргүүцэж, халдлага үйлдсэн. Тэрээр “Гани бол АНУ-ын гар хөл” гэж хашгирсан. Одоогоор энэхүү халдлагыг ямар зэвсэгт бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байна” гэж хэлжээ.
Германы Канцлер Ангила Меркел өчигдөр Орост ял эдэлж буй Украины нисгэгч Надежда Савченкогийн гэр бүлийнхэнтэй уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ тухай Москвад суугаа Герман дахь элчин сайд Андрей Мельник хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Хоригдож буй Надежда Савченкогийн ээж, эгч хоёрыг Канцлер албан өрөөндөө хүлээн авчээ.
Германы “Germanwings” компанийн “Airbus A320” онгоц Альпийн нурууны бэлд осолдож, 158 хүн амиа алдсан билээ. Ослын газар ажиллаж буй Францын аврагчид онгоцны хар хайрцгийг мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл хар хайрцаг эвдэрхий, мэдээллийг нь тайлах боломжгүй байгааг “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хятадын нэрт жүжигчин Жеки Чаны “www.talktalk.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Олон улсыг заналхийлж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл буюу “ISIS”-ийн тухай дэлхийн удирдагчид ямар байр суурьтай байгааг хүргэе.