Францын Ерөнхийлөгч Катарт очиж багаа дэмжинэ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Катар руу дахин очиж, үндэсний шигшээ багаа дэмжихээр болжээ. Энэ талаар Брюссельд дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ мэдэгдсэнийг Регнум дамжуулсан байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Катар руу дахин очиж, үндэсний шигшээ багаа дэмжихээр болжээ. Энэ талаар Брюссельд дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ мэдэгдсэнийг Регнум дамжуулсан байна.
Хятадын хэвлэлүүдээс өгсөн мэтээр энэ мэдээллийг цацсан нь барууны агентлагуудын ажил байж мэдэх юм. Үүнийг мэргэжилтнүүд л тогтоож чадна. Мэдээллийн талбарын тал хувийг америкчууд, япончууд, солонгосчууд эзлэдэг, тэднээс гол дэглэгч нь хэн бэ гэдэг нь тодорхой. Энэ байдал Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны эсрэг чиглэгдсэн. Гэхдээ, өнөөгийн байдал нэн тэргүүнд дотоодын зөрчлөөс л үүдэлтэй болов уу.
1857 онд живсэн SS Central America онгоцон дээрх авдарнаас олдсон жийнсэн өмдийг 114 мянган ам.доллараар худалджээ. Энэ өмдийг жийнсэн өмд гэдэг ч үнэндээ өнөөгийн жийнсний төрөл мөн эсэх дээр зарим шинжээчид эргэлздэг юм.
Хятадын дипломатчид холбогдсон энэ хэрэг өнгөрсөн намар гарсан байна. Тодруулбал, Манчестер дахь БНХАУ-ын Консулын газрын гадаа 10 дугаар сарын 16-ны өдөр эсэргүүцэгчид цуглаан зохион байгуулах үеэр нэг иргэнийг консулын газрын хашаа руу чирэн орж, зодсон хэрэг гарчээ. Энэ нь дипломат албаны ажилтан байсан гэж гэрчүүд өгүүлсэн бөгөөд энэ хэргийг Манчестерийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.
Америкийн бизнесмен Илон Маск Тесла компанийнхаа олон сая хувьцааг заржээ. Энэ талаар АНУ-ын Үнэт цаасны комиссоос авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Перугийн Ерөнхийлөгч Педро Кастильод импичмент зарлаж, түүнийг баривчилсны дараа энэ улсад олныг хамарсан эсэргүүцэл дэгдсэн юм. Эсэргүүцэгчид ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлаж, конгрессыг тараахыг шаардаж байгаа аж. Олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн үеэр иргэд зам хааж, нисэх буудлууд болон цагдаагийн хэсгүүд рүү дайрч, танхайрах үзэгдэл ч газар авчээ.
Францын шигшээ баг лхагва гарагт Мароккогийн шигшээ багийг хожсоноор цомын төлөө аргентинчуудын эсрэг тоглохоор болсон юм. Энэ тоглолт 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт болно.
Улмаар гал түймэр гарсны улмаас хоёр хүн амиа алдсантай холбоотойгоор аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эрхүү мужийн захирагч Игорь Кобзевийн мэдээлснээр Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн хэсэгт агрсан гал 2500 кв.м талбайг хамарсан бөгөөд одоогоор ил галыг унтрааж дуусчээ.
Францын шигшээ баг цомын төлөө Аргентины багтай тоглох бөгөөд энэ хоёр баг ялагч болох боломжийг Five Thirty Eight компанийн суперкомпьютер тооцоолжээ. Суперкомпьютер энэ тооцооллыг хийхдээ довтлох болон хамгаалах тал дээр багийн хүч ямар байгааг харуулдаг Soccer Power Index дээр тулгуурладаг байна.
Турк улс жуулчдаас тус улсад хоноглож, амьдарсны татвар авахаар болжээ. Шинэ төрлийн татварыг 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөнө гэж Туркийн эрх баригчид мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Лхагва гарагт Украин, Орос олзны хүмүүсээ солилцох ээлжит ажиллагааг явуулж, энэ үеэр АНУ-ын иргэн суллагджээ. Тэрбээр Украины талд байлдаж яваад 2022 оны зургадугаар сард Оросын талд олзлогдсон талаар "Америкийн дуу хоолой" станц мэдээлсэн байна.
Туркийн шүүх Стамбул хотын дарга Экрем Имамоглуд 2,5 жилийн хорих ял оноожээ. Ийм ял оноосон шалтгаан нь эрх барих төлөөлөгчдийг гутаан доромжилсонд буруутай гэж үзсэн хэмээн ВВС агентлаг мэдээлсэн байна.
“Aviationsourcenews” сайтын мэдээлснээр, энэ онгоц хамгийн сүүлд 11 дүгээр сарын 30-ны өдөр Бээжингээс нислэг үйлдсэн бөгөөд Хятадын Эрээн хот дээгүүр нисэж өнгөрөх үедээ дохиогоо унтраасан гэнэ.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь Оростой илүү нягт эдийн засгийн харилцаатай байхыг Засгийн газартаа даалгажээ. Энэ талаар The Wall Street Journal (WSJ) сонин мэдээлсэн байна.
Оросыг терроризмыг дэмжигч орон гэж хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг Польшийн парламентын доод танхим лхагва гарагт баталлаа. Энэ тогтоолыг 231 гишүүн дэмжсэн бол 226 гишүүн энэ санал хураалтад оролцоогүй байна.
Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Франц, Мароккогийн баг лхагва гарагт тааран тоглож, францчууд хожсоноор тэд цомын төлөө тоглохоор болсон юм.
Оросын Эрхүү мужийн Ангарск хот дахь газрын тосны үйлдвэрт гал түймэр гарчээ. Гал түймэр гарсан талаар хотын дарга Сергей Петровоос авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
ОХУ, Украины хооронд олзны хүмүүсийг солих ээлжит арга хэмжээ лхагва гарагт болжээ. Энэ үеэр 65 цэргийн албан хаагчийг Украины тал эргүүлэн авсан таалар DW агентлаг мэдээлсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн баярын өмнө зохион байгуулдаг бүхий л арга хэмжээнүүдээ цуцлахаар шийджээ. Энэ мэдээллийг Кремлийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баталсан байна.
Өнгөрсөн шөнө Франц, Мароккогийн багууд тоглож, энэ тоглолт Францын ялалтаар өндөрлөсөн. Үүний дараа Францын хэд хэдэн хотод үймээн дэгдэж байгаа талаар France Press агентлаг мэдээлжээ.