Катар-2022: Марокко ялагдсан ч хөлбөмбөгийн түүхэнд үлдэв
Өнгөрсөн шөнө болсон тоглолтоор мароккочууд ялагдсан ч тэд хагас шигшээ хүртэл явснаараа "үлгэрийг үнэн болгосон" гэж спортын тайлбарлагчид үзэж байна. Өмнө нь Африк эсвэл Исламын ямар ч орон ийм амжилтыг үзүүлж байгаагүй юм. Дэлхийн шилдгүүдийг ялсан Мароккогийн баг хөлбөмбөгийн түүхэнд үлдэж байна.



















