Хятадын тэрбумтан Америкийн төрийн албан тушаалтныг хахуулдсан хэргээр баривчлагджээ
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-д эрэн сурвалжлагдаж байсан, Guangzhou R&F Properties компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жан Ли-г 11 дүгээр сарын 30-ны өдөр Лондон хотноо баривчилжээ. Түүнийг АНУ руу шилжүүлэн өгөх бөгөөд харин бизнесмен ийм шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.



















