БНСУ-д дэгдсэн түймрийн улмаас 26 хүн амиа алдлаа
БНСУ-д дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас 26 хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртжээ. Тус улсын Гёнсанбүг мужаас эхлэн дэгдсэн ой хээрийн тйүмэр хүчтэй салхины нөлөөгөөр улам бүр газар авч байна. Албаныхны мэдээлснээр, пүрэв гарагийн өглөөний байдлаар 36,000 га талбай бүхий ой мод шатсан гэжээ.



















