Мьянмарт хүмүүнлэгийн хямрал нүүрлэж байна
2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Мьянмар улсын төв хэсэгт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлт Мьянмарыг бүхэлд нь донсолгож, олон сая хүний амьдралд нөлөөлж байна
2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Мьянмар улсын төв хэсэгт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлт Мьянмарыг бүхэлд нь донсолгож, олон сая хүний амьдралд нөлөөлж байна
Дональд Трампын шийдвэрүүдийг эсэргүүцэгчийн жагсаал АНУ-ын хэд хэдэн хотыг хамран үргэлжилж байна. Мөн тэрбумтан Элон Маск төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцон, шийдвэр гаргалтад нөлөөлж буйд жагсагчид дургүйцлээ илэрхийлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэр дэлхийн худалдааны дайн дэгдэх эрсдлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтаас татгалзахад хүргэлээ. Энэ асуудлаас үүдэн даваа гарагийн өглөө Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэлж байна
Мьянмарт болсон газар хөдлөлт 3000 гаруй хүний аминд хүрснээр тус улсын дотоодын зэвсэгт мөргөлдөөн түр зогслоо. Мьянмарын төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт тохиосон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус улсын сүүлийн жилүүдийн хамгийн олон хүний аминд хүрсэн гамшигт тооцогдож байна. Албан ёсны мэдээллээр амиа алдсан хүний тоо 3003-д хүрч, 4515 хүн гэмтэж бэртээд байна.
Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд өөрчлөлт оруулах томоохон шийдвэрийг ОПЕК+ бүлгийн гол орнууд зарлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас үзүүлж буй дарамт шахалт улам нэмэгдэж байгаа учир Саудын Араб тэргүүтэй найман улс тавдугаар сараас эхлэн газрын тосны олборлолтоо огцом нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байна.
БНСУ-ын үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өнгөрсөн 2024 оны 12-р сард тус улсын парламент Ерөнхийлөгч Юн Сок Ёлд импичмент явуулж бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын тариф мөрдөгдөж эхэлснээр дэлхийн хөрөнгийн зах зээл хоёр дахь өдрөө унаж байна. Ковид-19 цар тахлаас хойш компаниуд ч хамгийн хүнд үе туулна гэж шинжээчид харж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импортын тариф мөрдөгдөж эхэлснээр дэлхийн худалдааны чиг хандлага өөрчлөгдөж, хөрөнгийн зах зээл бужигнасаар байна. АНУ худалдааны тэнцвэрээ хадагалах зорилгоор дэлхийн бүх улсад 10-аас дээш хувийн татвар ногдуулсан нь Азийн улсуудад тэр дундаа үйлдвэрлэл хөгжсөн БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг улсуудад хүнд цохилт болж байна. АНУ БНХАУ-тай худалдааны дайн өдүүлсэн 2018 оноос хойш 34 хувийн тариф ногдуулж байсан бол татварын шинэ хуулиар 54 хувьд хүргээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын бүх орноос нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг танилцуулснаас хойш хэдхэн цагийн дараа, АНУ-ын Сенат Канадын бараанд ногдуулах шинэ татварыг цуцлах хуулийн төслийг батлав
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр, Лхагва гарагт Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнд болсон хэвлэлийн хурлын үеэр хилийн чанадаас нийлүүлж буй бүх бараанд татвар ногдуулах шийдвэрээ танилцуулсан. Энэхүү шийдвэр нь дэлхий даяар худалдааны бодлогын шинэ чиг хандлагыг тодорхойлох чухал алхам болж байна.
Израилын Батлан хамгаалахын сайд Израил Кац Газын зурваст өргөтгөсөн “цэргийн ажиллагаа” явуулахаа мэдэгдээд байгаа. Уг цэргийн ажиллагааны зорилго нь Газын зурвасын томоохон газар нутгийг "Израилын аюулгүйн бүсэд оруулах” зорилготой. Мөн террористууд болон терроризмын дэд бүтцийг устгах цэвэрлэгээ хийнэ гэжээ.
Изралын арми Газын зурвас дахь довтолгооноо өргөжүүлэхээр боллоо. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэлэхдээ, ХАМАС бүлэглэл гал зогсоох хэлэлцээрийн хугацааг сунгах, барьцаанд буй хүмүүсийг суллахаас татгалзсан тул довтолгооныг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм.
ОХУ хаврын цэрэг татлагаа эхлүүллээ. 2025 оны хаврын цэрэг татлагаар 18-30 насны 160,000 ОХУ-ын иргэдийг цэрэгт татах болсон нь 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн 2024 онд 150,000 хүнийг цэргийн албанд татсан.
АНУ-ын Д.Трампын импортын татвар нэмэх шийдвэр дөрөвдүгээр сарын 2-оос мөрдөгдөж эхлэх тухай Цагаан ордоноос мэдээлэв. Дэлхийн худалдааны түүхэнд томоохон өөрчлөлт оруулж мэдэх импортын татварын бодлого нь АНУ-ын бусад улс орнуудтай хийх худалдааны балансыг тэнцвэржүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Кирилл Дмитриев энэ долоо хоногт АНУ-д айлчилж Дональд Трампын тусгай төлөөлөгч Стив Виткоффтай уулзахаар болов. Хоёр талын төлөөлөгчид Орос-Украины дайныг зогсоох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
БНХАУ-ын үндэсний оффшор газрын тосны корпораци (CNOOC) Өмнөд Хятадын тэнгист томоохон нээлт хийж, 100 сая тонноос давсан батлагдсан нөөцтэй газрын тосны шинэ орд илрүүлснээ зарлалаа. "Хуйжоу 19-6" хэмээн нэрлэгдсэн газрын тосны орд нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд хамааралгүй, харин эргээс 200 далайн миль буюу 370 км-ийн зайд, Хятадын эдийн засгийн онцгой бүсэд оршдог стратегийн ач холбогдолтой нөөц гэгдэж байна.
БНХАУ-ын зэвсэгт хүчин Тайвань арлын эргэн тойронд өнөөдрөөс эхлэн бүрэн хэмжээний цэргийн сургуулилалт явуулж эхэлснээ зарлалаа. Энэ тухай Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) Дорнод бүсийн командлалын төлөөлөгч Ши И албан ёсоор мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уурлаж, эгдүүцсэн тухай мэдээлэл олон улсын анхаарлыг татсан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татвараар сүрдүүлсэн мэдэгдэлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хариу өгчээ. В.Путины байр суурийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Димитрий Песков албан ёсоор уламжилсан бөгөөд “ОХУ-ын зүгээс дайныг дуусгаж Украинтай харилцаагаа сэргээх, энх тайван тогтоох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.
Мьянмарын газар хөдлөлтөөр амь насаа алдсан хүмүүсийн тоо 2056-д хүрч, 3900 хүн бэртэж гэмтээд байна. АНУ-ын геологийн албаны мэдээлснээр, Мьянмарын газар хөдлөлтөд амь насаа алдсан хүмүүсийн тоо 10 мянгад хүрэх төлөвтэй байна гэжээ. Баасан гарагт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас орон даяар долоо хоногийн гашуудал зарлаад байна.
Мьянмарт өнгөрсөн баасан гарагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж 1700-г даваад байна. Мьянмарт болсон газар хөдлөлт нь тус улсад сүүлийн 100 жилд тохиогоогүй гамшигт үзэгдэл боллоо гэж АНУ-ын геологийн алба мэдээлжээ.