Р.Т.ЭРДОГАНЫ ГОЛ ӨРСӨЛДӨГЧ ЭКРЕМ ИМАМОГЛУ БАРИВЧЛАГДЛАА
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч гэгдэх Экрем Имамоглу баривчлагдлаа. Экрем Имамоглу бол Истанбул хотын дарга бөгөөд Туркийн Бүгд Найрамдах Ардын Намаас 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ ням гарагт авах байж. Истанбул хотын дарга Экрем Имамоглуг хувьд авлига албан тушаалын хэрэгт буруутгасан бөгөөд түүний баривчилгааны дараа эсэргүүцлийн жагсаал орон даяар өрнөсөн байна.



















