Ираны генералыг хүндэтгэх ёслолын үеэр дэлбэрэлт болж, 100 гаруй хүн амиа алдав
Ираны эрх баригчид энэ үйл явдлыг алан хядах ажиллагаа гэж нэрлэж байна. Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахди мэдэгдэл хийхдээ, энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүс төлөөсөө хатуухан амсана хэмээн онцолсон бол Ерөнхийлөгч Эбрахим Раиси ч мөн гэм буруутнуудыг олж, шийтгэнэ гэж амлаад, нэгдүгээр сарын дөрөвний өдрийг Үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.



















