СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголын иргэн Байгал нуурт живж, амиа алджээ
Буриадын Кабанск аймгийн нутаг дэвсгэрт, Байгал нууранд энэ сарын есний өдөр 45 настай эрэгтэй живжээ. Энэ талаар "Кабанск-инфо" мэдээлсэн байна.
Буриадын Кабанск аймгийн нутаг дэвсгэрт, Байгал нууранд энэ сарын есний өдөр 45 настай эрэгтэй живжээ. Энэ талаар "Кабанск-инфо" мэдээлсэн байна.
ОХУ Украин руу халдаж эхэлснээс хойш энэ улсын хэд хэдэн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоон, өөрийн талын удирдлагыг томилж, улмаар Украины нутаг дэвсгэрийг Орост нэгтгэх санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, Украинд титан, төмрийн хүдрийн асар их нөөц, лити, нүүрсний орд газрууд байх бөгөөд эдгээр нь олон их наяд долларын өртөгтэй аж. ОХУ эзэлсэн нутаг дэвсгэрээ өөрийн мэдэлд бүрэн оруулвал Украин орд газруудынхаа гуравны хоёрыг алдана гэж WP онцолжээ.
Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш Хойд Солонгос хилээ хааж, тус улсад нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэн, олон улсын вакцины хандиваас ч татгалзаж байлаа. Харин энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээс БНАСАУ-д ковидын халдвар тархаж, улмаар тавдугаар сард Хойд Солонгосын эрх баригчид коронавирус дэгдсэнийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байв.
Ховд аймагт зохион байгуулагдсан, Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ-2022" цэргийн сургуулилалт байлдааны буудлага, цэргийн техникийн парадаар өндөрлөсөн гэж Оросын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээллээ
ОХУ-ын иргэдэд Шенгений виз олгохоо зогсоохтой холбоотой асуудлыг Европын холбоо хэлэлцээд эхэлсэн байна. Одоогоор улс орнууд энэ асуудлаар нэгдмэл байр сууринд хүрээгүй байгаа аж. Тухайлбал Герман улс визний асуудлаар тодорхой байр сууринд хүрээгүй байгаа бөгөөд ийм визний хориг тавьбал Оросын жуулчид төдийгүй Европын холбооны орнуудын иргэдийн төрөл төрөгсөд, Европын холбооны орнуудад амьдардаг оросууд, түүнчлэн Оросын иргэний нийгмийн төлөөлөгчид, сурагч, оюутнууд хохирно гэж Германы Гадаад хэргийн яам анхааруулжээ.
Америкийн тэрбумтан Илон Маск үүсгэн байгуулсан Тесла компанийнхаа хувьцаанаас 6,88 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг заржээ. Энэ талаар АНУ-ын Үнэт цаасны комисс мэдээлснийг NBC дамжуулжээ.
Компанийн санхүүжилтийн нийт хэмжээ нь 52 сая доллар, харин гол зорилго нь "тераватт хэмжээтэй" нарны эрчим хүчний фермүүдийг байгуулах явдал гэнэ. Үүний тулд энэ компани өдөр шөнөншй ажиллаж, шинэ нарны зайн хавтан хийн, төхөөрөмжид суурилуулдаг роботуудыг ашигладаг юм байна.
Өмнөд Солонгост сүүлийн үед ковидын өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт өвчний оргил үе тохионо гэж судлаачид үзэж байгаа юм байна.
Японы Засгийн газар наймдугаар сарын 10-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Улмаар шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд багтах сайд нарын нэрс эхнээсээ тодорч эхэлжээ.
АНУ Лукашенкогийн дэглэмтэй холбоотой, Беларусийн 100 албан тушаалтны эсрэг визийн хориг тавьжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдэлд өгүүлсэн байна.
Наймдугаар сарын 10-ны өдөр Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Энэ талаар Японы Kyodo мэдээллийн агентлаг дамжуулсан байна.
Оросын нүүрс, хатуу түлшийг хориглосон заалтыг хориг арга хэмжээний тав дахь багцад багтаасан юм. Энэ багцыг дөрөвдүгээр сарын наймны өдөр ЕХ батлаж байлаа.
Михалковын нэвтрүүлэгт Тулиновтай нэг хороонд байсан залуугийн яриаг ч оруулсан байна. Түүний өгүүлснээр, Тулинов хөлөндөө шархаджээ. Бусад цэргүүд бүслэлтэд орохгүйн тулд нуувч руугаа ухрахаар шийдэх үед Тулинов тэднийг галаар хамгаалж, Украины гурван цэргийн хамт өөрийгөө дэлбэлсэн гэнэ.
Запорожийн АЦС нь Европ дахь хамгийн том станц юм. Энэ станц гуравдугаар сард Оросын цэргүүдийн хяналтад орж байлаа. Харин наймдугаар сарын тавны өдөр энэ станц дээр гал гарсан талаарх мэдээлэл гарсан бөгөөд АЦС-д Украины арми артиллерийн цохилт өгсөн гэж Запорожийн удирдлагууд мэдээлж байв.
Модон доторлогоотой өрөөндөө Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэрэг эр болон янзага дүрсэлсэн, алтадсан жаазтай зурагны наана сууна. Энэ зургийг “Дайнд яваа баатар” гэх бөгөөд Монголын зураач Отгонтүвдэн Бадам зуржээ. Гэхдээ Хятад, Оросын хооронд хавчигдсан Монгол Улс дайнд явах шаардлага үгүй.
Финланд, Шведийг НАТО-д хүлээн авах тухай тохиролцоог АНУ соёрхон баталжээ. Энэ талаар тусгасан протоколд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан талаар NBC агентлаг дамжуулсан байна.
Наймдугаар сарын есний өдөр, Крымийн Новофедоровка сууринд дэлбэрэлт болжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн шархадсан байна. Орон нутгийн оршин суугчид Ройтерс агентлагт ярихдаа, дор хаяж 12 удаа дэлбэрэх чимээ сонссон хэмээжээ.Крымийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Москвагийн цагаар 20:00 цагийн байдлаар "дэлбэрэлтийн улмаас долоон хүн шархадсаны дунд хоёр хүүхэд байгаа", тэд сумны хэлтэрхийнд оногдон гэмтсэн байна.
Хятадын Baidu компани тус улсад жолоочгүй таксиг анхлан нэвтрүүлэхээр болжээ. Энэ компани Чунцин, Ухань хотод жолоочгүй, робот такси үйлчилгээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө наймдугаар сарын наймны өдөр авсан гэж GT сонин мэдээлсэн байна.
Өнгөрсөн Даваа гарагт Өмнөд Солонгосын нийслэлд хүчтэй аадар бороо орсны улмаас орон сууц, зам талбай, цахилгаан тасарч, метроны буудлууд үерт автсаны улмаас найман хүн амь үрэгдсэн талаар CNN мэдээлжээ.