Украины эзлэгдсэн нутгийн сургуулиудад ажиллах саналыг Оросын оюутнуудад тавьжээ
Тайга.инфо сайтын мэдээлснээр, Херсон, Мелитополийн сургуулиудын хичээлийн шинэ жилд бэлтгэх "сайн дурын багш нар"-ыг хайж байгаа талаарх зарлал зургадугаар сарын эхээр Волгоград мужид тархсан байна. Энэ мужийн сайн дурынхныг хоёр долоо хоногийн хугацаанд Херсон, Мелитополь хот руу явж ажиллахыг уриалж байжээ.



















