Зеленский: Барууны орнууд Оросын бүх иргэдийг нэвтрүүлэхгүй байх ёстой
Хамгийн чухал хориг нь хилээ хаах, оросууд "философоо өөрчлөх хүртэл өөрсдийнхөө ертөнцөд амьдрах ёстой" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
Хамгийн чухал хориг нь хилээ хаах, оросууд "философоо өөрчлөх хүртэл өөрсдийнхөө ертөнцөд амьдрах ёстой" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
Тэд өмнө нь Пакистаны эрх баригчидтай хэлэлцээ эхлүүлсэн ч алан хядах ажиллагаагаа зогсоогоогүй, Пакистаны хэд хэдэн нутагт халдлага зохион байгуулсан байна.
Шар айрагны томоохон экспортлогч Мексик улсын хойд нутгийн үйлдвэрлэгчид үйлдвэрээ зогсоохоос аргагүй болжээ. Хойд бүс нутаг усны хомстолд орсон тул ийм шийд гаргахаас аргагүй гэж Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мэдэгдсэн байна.
Дэлхийн банк Украинд 4,5 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Санхүүжилтийн энэхүү багц нь "хойшлуулашгүй хэрэгцээ"-нд зориулагдсан гэж Дэлхийн банк мэдэгдсэнийг Интерфакс дамжуулсан байна.
Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д 1961 онд гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Уг айлчлал нь Монгол Улсад НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн хүрээнд дөрвөн удаа айлчлал хийж байсан бол энэ удаагийнх 13 жилийн дараа хийж буй тавдах айлчлал болж буй.
Эх сурвалжийн мэдээлснээр, ланъя гэх вирус нь амьтнаас хүнд халддаг, хүндэрсэн тохиолдолд хүний амь насанд ч аюултай байж болзошгүй гэнэ. Хятадын эрдэмтэд энэ вирусийг амьтны гаралтай генипавируст хамааруулжээ.
АНУ-ын хуульд зааснаар, албан тушаалаасаа буусан ерөнхийлөгч бүхий л захидал, ажлын баримт бичиг, цахим шуудангуудыг Үндэсний архивт шилжүүлэх ёстой байсан ч Трамп эдгээрийг гэртээ аваачсан нь мөрдөх ажиллагаа явуулах үндэслэл болж байлаа. Үүний дараа Трамп зарим баримт бичгийг архивт эргүүлэн өгөхийг зөвшөөрсөн хэмээн мэдэгдэж байлаа.
Түүнчлэн сургуулилалтад Ми-8АМТШ нисдэг тэрэг, Ми-24 нисдэг тэрэг оролцож, хамтарсан бүлэглэлийн бүрэлдэхүүнд багтан, үүрэг гүйцэтгэж байгаа юм. Сургуулилалтад нийтдээ 1,2 мянга гаруй цэргийн алба хаагч оролцож, 300 гаруй цэргийн техник ашиглаж байгаа юм байна.
Наймдугаар сарын наймны өдөр Оросын Калуга хотын Спортын ордны зочид буудлын өрөрөнд Монголоос ирсэн 11 настай тамирчин охин гэмтжээ. Энэ талаар Калуг мужийн Спортын сайд Олег Сердюков мэдээлсэн байна. Одоогоор чухам ямар шалтгааны улмаас охин гэмтсэн талаарх мэдээлэл гараагүй байна.
Украины шүүх Оросын танкчин Михаил Куликовд 10 жилийн хорих ял оноожээ. Түүнийг Черниговын орчимд орон сууц руу буудсан хэрэгт буруутган ийнхүү хорих ял оноосон байна. Энэ нь Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд Оросын цэргийн алба хаагч ял сонсож буй хоёр дахь тохиолдол болж байгаа юм.
Даваа гарагт аадар бороо орсны улмаас БНСУ-ын нийслэл Сөүл хотын хэд хэдэн дүүрэг үерт автаж, улмаар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Ежель Харьковын хэлэлцээрийг байгуулахад шаардлагатай баримт бичгүүдийг зөвшилцсөнөөсөө болж төрөөс урвасан хэрэгт буруутгагдаж байгаа гэнэ. энэ талаар Украины Мөрдөн байцаах улсын товчооны Телеграм хуудсанд мэдээлжээ.
Калийн үзэж байгаагаар, одоогийн байдлаар украинчууд давуу талтай байгаа гэнэ. Украины Зэвсэгт хүчний цэргүүд эр зориг, тулалдахад бэлэн байгаагаараа оросуудаас илүү байгаа гэж Каль үзэж байгаа аж. Түүнчлэн, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд тавьсан зорилгынхоо нэгэнд нь ч хүрээгүй гэж Пентагоны төлөөлөгч үзэж байгаагаа илэрхийлжээ.
Хуримлаад ердөө гурван долоо хонож буй дуучин Женнифер Лопес, жүжигчин Бен Аффлек нар тусдаа байх болжээ. Nation World News порталын мэдээлснээр энэ нь тэдний ажилтай холбоотой гэнэ.
АНУ-ын олон сонгогч Жо Байден болон Трамп дахин ерөнхийлөгчийн суудалд очвол энэ нь улс орны хувьд хамгийн муу хувилбар болно гэж үзэж байгаа аж. Ийм үр дүн Yahoo News-YouGov судалгааны дүнд гарчээ.
Матансас боомт дээр аянга буусны улмаас гал гарч эхэлжээ. Энэ боомт газрын тос зөөвөрлөдөг танкеруудын хөдөлгөөний хамгийн чухал бааз бөгөөд түлш хадгалах найман нөөцлүүртэй байдаг аж. Гал гарсны дараа ар араасаа дэлбэрэлт болж, 17 хүн сураггүй болжээ.
Буриадын Эрхирик сууринд уулан дээр маанийн үсэг бүтээх ажлын эхний шат дууссан гэж Байкал дейли сонина мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Эрхирик суурингийн оршин суугчид Цагаан хад уулан дээр маанийн зургаан үсгийг бүтээж байгаа гэнэ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг "Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг" хэмээн эсэргүүцсэн Хятадын эрх баригчид наймдугаар сарын дөрөвнөөс наймны хооронд Тайванийг тойрон цэргийн сургуулилалт хийсэн юм. Тэдний сургуулилалт үүгээр дууссангүй, өнөөдрөөс дахин өөр сургуулилалт эхлүүлжээ.
Ваньань гүр нь 98,2 метр урттай, 4,7 мерт өргөнтэй байжээ. Энэ гүүр нь 1742 онд шатаж, дараа нь сэргээн засварлаж байсан аж. 2006 онд энэ байгууламжийг үндэсний төвшний хамгаалалтад байх объектуудын жагсаалтад багтааж байжээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг эсэргүүцсэн БНХАУ энэ сарын дөрөвний өдрөөс эхлэн дөрөв хоногийн туршид арлыг тойрон цэргийн сургуулилалт хийж, наймдугаар сарын дөрөвний өдөр өндөрлүүлсэн. Харин үүнийг залгаад Тайвань цэргийн сургуулилалт хийхээр болсон талаар "Тайвань ньюс" мэдээлжээ.