Вакцин тариулаагүй хүмүүс гишгэх газаргүй болох нь
Эмчлэх эм, вакцин байхгүй шинэ төрлийн халдвар гарч дэлхийгээр нэг тархахад хүмүүс ихээхэн цочирдож, анагаах ухааны гайхамшгийг хүлээж, вакцин гарах өдрийг хуруу даран тоолж байлаа. Гэвч вакцинтай болсон ч үл итгэгчид дархлаажуулалтад төдийлөн идэвхтэй хамрагдахгүй хэвээр л байна.


















