КАНАДЫН СОНГУУЛЬД ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН НАМ ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Канадын парламентын ээлжит бус сонгууль 4-р сарын 28-нд эхэлсэн. Энэ сонгууль Канадчуудын хувьд чухал ач холбогдолтой сонгууль болж буй бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийх асар хариуцлагатай сонголт болно. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлого, Канадын тусгаар тогтнолыг хөндсөн мэдэгдлүүд сонгуулийн уур амьсгалыг ихээхэн өөрчилсөн юм.



















