О.Батбаяр: Манай улсын халдварын тохиолдлуудын 70 хувь нь Омикрон хувилбар байна
Сүүлийн 30 хоногт дэлхий даяар 357 мянган генийн дараалал тогтоох шинжилгээ хийжээ. Эдгээрээс 59 хувь нь Омикрон хувилбар байна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа тохиолдлын 70 орчим хувь нь Омикроны байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Манай улс вакцины хамрагдалт, өвчилсөн хүмүүсийн тоо, бүүстэр болон IV тунд хамрагдсан хүмүүсийн тоо өндөр учраас харьцангуй хөнгөн байна. Мөн манай улстай төстэй нөхцөл байдалд байгаа улсууд ижил нөхцөл байдалтай байгаа.


















