С.Бямбацогт: Хугацаа хэтэрсэн, хууль зөрчсөн зээлийг надтай холбож ярьж байгаад харамсаж байна
Зээл авсан бол төлөх ёстой. Зориулалтын дагуу зарцуулах ёстой. Тиймээс иргэдийн бухимдаж байгаа асуудалтай санал нийлж байгаа. Гэхдээ үүний хажуугаар хууль зөрчиж зээл аваагүй, зориулалтын дагуу зарцуулж, хугацаандаа төлж байгаа зарим байгууллага, ААН, иргэдийг чирэгдүүлж, хавтгайруулан харлуулсан мэдээлэл их явж байна. Үүнд миний бие өртөж байгаа. Тиймээс үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн хурал хийж байна. Хөгжлийн банк тусдаа хуультай. Тус хуулинд Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудыг санхүүжүүлэх үндсэн чиг үүрэгтэй гэж заасан байдаг.



















