КОВИД-19: Шинээр 426 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 426 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 157 нь Улаанбаатарт, 269 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 2 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7241 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2037 нь хөнгөн бол 76 хүний биеийн байдал нэн хүнд байна.



















