ТУРКИЙН ЖАГСААЛААС 1418 ХҮН БАРИВЧЛАГДЖЭЭ
Турк улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаал улам эрчээ авч байна. Засгийн газраа эсэргүүцсэн уг жагсаалыг эрх баригчид “хууль бус” хэмээн үзэж байгаа бөгөөд хүчээр тараах оролдлого хийж байна. Өнөөдрийн байдлаар 1,418 хүн баривчлагдсан байна гэж тус улсын Дотоод хэргийн сайд Али Ерликая мэдэгдлээ



















