Канадад омикрон штаммын халдвар бүртгэгдлээ
Одоогоор Онтарио мужийн Эрүүл мэндийн яам халдвар авсан хүмүүсийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, халдвар авсан хоёр хүнийг тусгаарлан эмчилж байгаа гэнэ.
Одоогоор Онтарио мужийн Эрүүл мэндийн яам халдвар авсан хүмүүсийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, халдвар авсан хоёр хүнийг тусгаарлан эмчилж байгаа гэнэ.
Шинэ хувилбар гарсантай холбоотойгоор хамгийн хатуу арга хэмжээ авсан улс нь Израиль боллоо. Энэ улсын эрх баригчид хилээ хааж, аль ч орноос жуулчин авахааргүйгээр шийдсэн байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар олон жилийн дунджийн орчим байна.
“Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гуравдахь цувааны бүрэлдэхүүн эх орондоо ирсэн. Багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч ирсэн бөгөөд УОК-ын шийдвэрийн дагуу “Багабаян” цэргийн амралтын газарт тусгаарлаад байна.
Өчигдөр буюу нийслэлийн хэмжээнд I тунд 67, II тунд 124, нэмэлт сэргээх тунд 3543, нийт 3734 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 31.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.973 (76.5 хувь), 16-17 насны 26.731 (78.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Гэтэл гадуур шинэ жилийн захиалга арга хэмжээ зохион байгуулах газрууд захиалгандаа дарагджээ. Олон одон медалийн найр арга хэмжээ болж байна. Үүнээс болж коронавирусийн тархалт нэмэгдэж, цаашлаад шинэ хувилбар нь тархвал хэдэн хүн хорвоог орхиж, хэзээ бидний амьдрал энгийн горимдоо шилжихийг хэлж мэдэхгүй ээ. Мөн манай улсын иргэд олноор гадагшаа аялж байна. Хэдийгээр шинэ халдвар бүртгэгдсэн улс оронд аялсан тохиолдолд 10 хоног тусгаарлана гэж байгаа ч бүрэн судлагдаагүй вирус учир эрсдэлтэй. Иймд Энэ жилдээ аяллаас татгалзаж, шинэ жилийн баярыг өнжье.
Оросын талаас Монгол Улсыг энэ төслөөс татгалзуулахын тулд олон санал тавьж байгаагийн нэг нь ОХУ-аас хямд үнэтэй эрчим хүч нийлүүлэх явдал.
11.00 цагт Иргэн Г.Хажидмаа Нийслэлийн захирагчийн ажлын албаны гадна суулт зарлана.
Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, салхитай байхыг анхааруулж байна.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ
Нөхцөл байдлаас шалтгаалан журамд өөрчлөлт оруулах бөгөөд энэ талаар тухай бүрт мэдэгдэнэ гэж албан бичигт өгүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, бямба гарагаас ням гарагийн 16.00 цагийн хооронд Манжуур хотод коронавирусийн халдварын батлагдсан 19 тохиолдол бүртгэгдэж, нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул ням гарагт ажлын хэсгийг илгээжээ.
Олон улсын оюутны спортын холбооноос өчигдөр орой БНХАУ-ын Чендү хотноо 2022 оны зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 6-нд болох дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцох спорт тоглоомын төрлүүдийн багуудын нэрсийг зарлалаа.
Францын кино найруулагч Жон-Фронсуа Кастэлл Монгол хөөмийн тухай хоёр дахь бүтээл болох "Хөөмийгөөр Аялахуй" нэрт баримтат киногоо гаргажээ.
Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11 сарын 28 өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 329 тохиолдол батлагдсан байна. Үүний 247 нь Улаанбаатарт, 82 нь орон нутагт бүртгэгджээ.
Цэнд-Очирын Цогтбаатар энэ онд Тибилис, Ташкентын их дуулгад түрүүлж, Бакугаас хүрэл медаль хүртээд байсан юм. Өчигдөр Абу Дабид түрүүлснээр гурван их дуулгад түрүүлсэн амжилтыг үзүүллээ. 2021 он Ц.Цогтбаатарын хувьд босоо амжилттай жил болж байна. Тэрбээр Токио-2021 олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, тамирчны замналдаа тод амжилтыг гялалзуулсан юм.
Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхитай байхыг анхааруулж байна.