Ирэх онд цэргийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулна
2022 онд цэргийн бүртгэлийг Е-mongolia-тай хамтран цахим хэлбэрээр явуулах нөхцөлийг судалж байна. Яриа хэлэлцээрийн түвшинд бэлтгэл ажил өндөр хувьтай байгаа. Эцсийн уулзалт хийж, бүх үйл ажиллагааг дахиж шалгаад боломжтой гэж үзвэл цэргийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулна. Энэ нь урьд хийгдэж байгаагүй шинэлэг ажил юм гэлээ.


















